Анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчийг мэргэшүүлэн дадлагажуулах сургалт эхэллээ
2026-09-07 Админ Хандсан тоо: 172 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас жил бүр зохион байгуулдаг анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчийг мэргэшүүлэн дадлагажуулах сургалт 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эхэллээ.

Хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжлэх тус сургалтад анхан шатны шүүхэд шинээр томилогдсон 20 шүүгч хамрагдаж байна. Энэ удаагийн сургалтыг туршлагатай шүүгч-сургагч багш нар дараах сэдвийн хүрээнд удирдан явуулж байна. Үүнд:

  • Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт “Шүүхийн эрх зүй“;
  • Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Шүүгчийн ёс зүй“, “Мэтгэлцэх зарчим”;
  • Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Оч “Хэргийн хөдөлгөөний удирдлага“;
  • Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа болон Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч “Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй“;
  • Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ “Шүүгчийн ажлын зохион байгуулалт”,
  • Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа “Нотлох баримт, түүнийг үнэлэх”, “Хялбаршуулсан журмаар болон шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Хэргийн хөдөлгөөний удирдлага”;
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ “Шүүгчийн хараат бус байдал ба хариуцлага”, “Мэтгэлцэх зарчим” ;
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар “Мэтгэлцэх зарчим” ;
  •  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга “Шүүгчийн нийгмийн мэдрэмж”, “Judical wellbeing” ;
  • Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар “Нотлох баримт, түүнийг үнэлэх” ;
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл “Шүүхийн шийдвэр гаргах” ;
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга “Нотлох баримт, түүнийг үнэлэх”, “Хялбаршуулсан журмаар болон шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа”,
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Хялбаршуулсан журмаар болон шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Шүүхийн практик судлал”, “Шүүхийн шийдвэр гаргах”, “Шүүх хуралдаанд бэлтгэх, хуралдаан удирдах”,
  • Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа “Шүүх хуралдаанд бэлтгэх, хуралдаан удирдах”, “Шүүхийн шийдвэр гаргах”;
  • Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн “Хэргийн хөдөлгөөний удирдлага” ;
  • Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа нар “Judical wellbeing”;
  • Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул  “Шүүх хуралдаанд бэлтгэх, хуралдаан удирдах”, “Хялбаршуулсан журмаар болон шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа” ;
  • Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар “Шүүхийн шийдвэр гаргах”, “Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй’’ зэрэг сэдвээр тус тус сургалтыг удирдан явуулж байна.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах нь” сэдвээр мэдээлэл өгөх бол Монголын шүүгчдийн холбоо үйл ажиллагааныхаа талаар суралцагч шүүгч нарт танилцуулах юм.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ