"Шүүхийн сайн сайхан байдал, шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах олон улсын өдөр" тохиож байна
2026-07-24 Админ Хандсан тоо: 45 Хуваалцах

ШҮҮГЧИЙН САЙН САЙХАН БАЙДЛЫН ТУХАЙ НАУРУГИЙН ТУНХАГЛАЛ

Өнөөдөр "Шүүхийн сайн сайхан байдал, шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах олон улсын өдөр" тохиож байна.

Энэхүү өдөр нь шүүгчийн мэргэжлийн онцлог, ажлын ачаалал, сэтгэл зүйн тогтвортой байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, тэдэнд эерэг, таатай ажиллах орчин бүрдүүлэхийг уриалах зорилготой юм. Түүнчлэн нийгэмд шударга ёсыг сахин хамгаалах хариуцлагатай үүргийг өдөр бүр биелүүлж буй шүүгчдэд талархал илэрхийлж, тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжиж, хамгаалахад чиглэдэг.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2025 оны 3 дугаар сарын 4-ний өдөр “Шүүхийн сайн сайхан байдал, шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 7 дугаар сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байхаар баталсан билээ.

Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын 11 дүгээр зүйл болон Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчимд тусгагдсан шүүхийн хараат бус байдал, шударга ёсны баталгааг бэхжүүлэх зорилгоор Бүс нутгийн шүүх засаглалын төлөөллүүд Науру Улсын Иргэний төвд хуралдан "Шүүгчийн сайн сайхан байдлын тухай Науругийн тунхаглал"-ыг баталсан юм.

Шүүгчийн ажлын байран дахь стресс, сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, таатай орчин нөхцөл бүрдүүлэх олон улсын жишиг, зарчмуудыг тодорхойлсон тус тунхаглалын монгол орчуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Энд дарж уншина уу.