ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫГ ҮНДЭСЛЭЖ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАН НЬ ХУУЛЬД НИЙЦЭХГҮЙ
2026-06-19 Админ Хандсан тоо: 16 Хуваалцах
Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, шалгалтын улсын байцаагч нь нэхэмжлэгч Банк бус санхүүгийн байгууллага (цаашид “ББСБ” гэх)-д хийсэн хяналт шалгалтаар тус ББСБ нь “... банк” ХХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 12 сарын хугацаатай 3,000,000,000 төгрөгийн зээлийн шугамын гэрээ байгуулж, зээл авсан болохыг тогтоосон байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын улсын байцаагч нь нэхэмжлэгч ББСБ-г Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-д нэмэлтээр оруулсан 3.22.4 дэх заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэлийн хуудсаар 20,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.
Тус шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгч ББСБ нь эс зөвшөөрч, дээрх журамд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө зээлийн шугамын гэрээ байгуулж, зээл авсан бөгөөд уг нэмэлт өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүртгээгүй тул хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Харин хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, шалгалтын улсын байцаагчийн зүгээс тус журамд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоогоогүй, хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй тул бүртгүүлэх шаардлагагүй гэж маргажээ.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.