ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЭХ СУРВАЛЖГҮЙ НОТЛОХ БАРИМТЫГ ҮНЭЛЭХ БОЛОМЖГҮЙ
2026-06-11 Админ Хандсан тоо: 12 Хуваалцах
Шүүхийн нэр: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар: 2026/ШЦТ/1112 дугаар, Цагаатгах тогтоол
Тоймын дугаар, огноо: Шийдвэрийн тойм № 3, 2026.06.10
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Прокуророос Э.А-г бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүгдэгч Э.А-г өөрийн *** дугаартай хаягаас хохирогчийн *** дугаартай вайбер хаягт ... ноцтой хохирол учруулах баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн зурвас илгээсэн гэж прокурор ялласан.
Хохирогч гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад өгснөөс хойш 2 жил орчмын дараа түүний гар утсанд үзлэг хийхэд утсаа сольсон, заналхийлсэн гэх зурвас байхгүй, харин “скрийн шот” хийж хадгалсан зургийг солигдсон утасны галлериа хэсгээс гаргаж өгсөн.
Тус хэргийн хохирогч, шүүгдэгч нарын хэний ч утасны “вайбер” хаягт тэр даруйд үзлэг хийж хоорондоо харилцсан гэх зурвасыг баримтжуулах болон хохирогчийн зүгээс гарган өгсөн гэх “скрийн шот” хийж гар утасны галлериа хэсэгт хадгалсан байсан мэдээллийн эх сурвалжийг магадлан тогтоох ажиллагааг хийгээгүй.
Энэ хэргийн гол нотлох баримт болох “заналхийлсэн” гэх зурган мэдээллийн эх сурвалж тодорхойгүй, хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, хавсаргаагүй, эх сурвалж бүхий нотлох баримт биш дам байдлаар цуглуулсан баримттай.
Иймд Э.А бусдыг заналхийлсэн гэх нотлох баримтын эх сурвалж тогтоогдоогүй тул “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/135276?daterange=2026-01-01%20-%202026-06-02&id=1&court_cat=2&bb=1
Тойм бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов