ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Шүүхийн шийдвэрийн тойм
2026-06-03 Админ Хандсан тоо: 10 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: 2026/ШЦТ/290
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Л.А”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “Э.Б, Д.Л, Г.Ц” нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүгдэгч Л.А нь Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Л-д эдийн засгийн давуу байдал бий болгосон, үргэлжилсэн үйлдлээр Ч.Ц-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,
Мөн үргэлжилсэн үйлдлээр Э.Б-ээс хахууль өгөхийг шаардаж, сумын Засаг даргын албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдын дансаар дамжуулан 2,500,000 төгрөгийн, Г.Ц-аас ашиг сонирхлын үүднээс мөнгө өгөхийг шаардаж сумын Засаг даргын албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдын дансаар дамжуулан 7,000,000 төгрөгийн Д.Л-ээс ашиг сонирхлыг ашиглан хахууль өгөхийг шаардаж, сумын Засаг даргын албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдын дансаар дамжуулан 3,000,000 төгрөгийн хахууль тус тус авсан буюу нийт үргэлжилсэн үйлдлээр 15,500,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Э.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сумын Засаг дарга Л.А-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний шаардсаны дагуу өөрийн данснаас бусдын дансанд 2,500,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн,
Шүүгдэгч Д.Л нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сумын Засаг дарга Л.А-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний шаардсаны дагуу өөрийн данснаас бусдын дансанд "тийз 99110052" гэх гүйлгээний утгаар 3,000,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн,
Шүүгдэгч Г.Ц нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сумын Засаг дарга Л.А-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний шаардсаны дагуу өөрийн данснаас бусдын дансанд 7,000,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч “Л.А”-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч “Э.Б, Д.Л, Г.Ц” нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
ТӨВ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХ