ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ШИЙДВЭРИЙН ТОЙМ
2026-06-02 Админ Хандсан тоо: 13 ХуваалцахШийдвэрийн дугаар: 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр №18
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэрийн тойм: №01
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно".
Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 27 удаагийн үйлдлээр нийт 68,618,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийг 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж..., ....Иргэний хуульд зааснаар нийт 26 хохирогчид 66,988,000 төгрөгийг гаргуулж олгохоор, 1 (нэг) хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Д нь давж заалдах журмаар: “...хохирогч Б.Доржоос 16,500,000 төгрөгийг г.төгөлдөр бид хоёр хамт авч цахим мөрийтэй тоглоом тоглосон. төгөлдөр нь 16,500,000 төгрөгийн хохирол учруулахад хамт оролцсон байхад эрүүгийн хэрэгт шалгагдаагүй, ял завшиж байгаад гомдолтой байгаа тул хэргийг дахин шалгаж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад: Шүүгдэгч Д.Д нь хаан банк дахь г.төгөлдөрийн дансанд өөрийн утасны дугаарыг утга хэсэгт бичүүлж хохирогч б.доржоос 16,500,000 төгрөгийг шилжүүлэн аваад "...hatan...", "...dar12...”, “...chass...", "...99999999...”, “...8840...", "...хариулт... Гэсэн утгатайгаар бусдын болон эхнэр Н.Нарангийн дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
ТОЙМ БИЧСЭН: БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ