Иргэний эрх зүйн чиглэлийн шүүгч-сургагч багш нарын сургалт эхэллээ
2026-06-02 Админ Хандсан тоо: 178 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран  Иргэний эрх зүйн чиглэлийн шүүгч-сургагч багш нарт зориулсан танхимын сургалтыг 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 05-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Пассау хотын Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ноён Рүдольф Хэлмхаген “Үүргийн эрх зүйн тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд дараах агуулгаар удирдан явуулж байна. Үүнд:

  • Үүрэг дуусгавар болох зарим үндэслэл: Хөөн хэлэлцэх хугацаа, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах
  • Зарим гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал: Даатгалын гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээ, фидуцийн гэрээ
  • Хөдөлмөрийн гэрээний маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал: Хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журам, хугацаатай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох онцлог зохицуулалт, бөөнөөр халах харилцаа
  • Гэм хорын эрх зүйн зарим асуудал: Хэд хэдэн этгээд хариуцлага хүлээх онцлог.

Энэхүү сургалт нь зөвхөн онолын мэдлэг бататгахаас гадна хууль тайлбарлах, хэрэглэх, шүүхийн процесс ба шийдвэр гаргах, шийдвэр боловсруулах ба логик шүүхийн практик судлах, дата ашиглах зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг харилцан яриа, туршлага солилцох хэлбэрээр өрнүүлж буйгаараа онцлогтой. Сургалтад  иргэний хэргийн 14 шүүгч сургагч багш хамрагдаж байна.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ