Канад Улсын шүүгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
2026-05-13 Админ Хандсан тоо: 264 Хуваалцах

Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Канад Улсын Ньюфаундленд ба Лабрадор мужийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Кэтрин О’Брайн болон тус улсын Дээд шатны шүүхийн Шүүгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Стефани Локхарт нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд байгууллагын бүтэц, үйл ажиллагааны онцлог, Монгол, Канад Улсын Шүүгчдийн холбоодтой хамтран ажиллаж буй туршлагаа харилцан танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад Шүүхийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал нар оролцон төвүүдийн бүтэц, чиг үүрэг, өдөр тутам хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цаашдын зорилтын талаар танилцууллаа.
Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газраас Монгол Улсын шүүхийн байгууллагуудтай хамтран “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт” (EJAM) төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Шүүхийн академи Канад улсын Шүүхийн үндэсний хүрээлэнтэй хамтран шүүгчдэд зориулсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ