ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2015 ОНЫ 11 ДҮГЭЭР ТОГТООЛООР ХҮЧИНГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙ ХУУЛИЙН "ИПОТЕКИЙН ЗҮЙЛИЙГ ӨМЧЛӨГЧИЙН ГУРАВДАГЧ ЭТГЭЭДТЭЙ БАЙГУУЛСАН ХЭЛЦЭЛ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙХ ЭСЭХ НЬ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГҮҮЛЭГЧИЙН ЗӨВШӨӨРЛӨӨС ХАМААРНА", ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН "ГАГЦХҮҮ БАРЬЦААЛАГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР" ГЭСЭН ЗААЛТЫГ 2016 ОНД УЛСЫН ИХ ХУРЛААС АГУУЛГААР НЬ ДАХИН СЭРГЭЭСЭН НЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ
2026-05-08 Админ Хандсан тоо: 9 Хуваалцах
Мэдээлэл гаргагчдын тайлбар: “Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6 дахь хэсэгт “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй." гэсэн хэсэг нэмсэн, мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг "Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна." гэж өөрчлөн найруулан хуульчилсан нь барьцаалагч талд давуу байдал олгож, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим болоод Үндсэн хуулиар баталгаажуулсан өмчлөгчийн язгуур эрхэд халдсан зохицуулалтыг бий болгожээ. Учир нь дээрх хуулиудад барьцааны зүйлийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлсэн атлаа барьцаалуулагч талд ийнхүү давхар үүрэг хүлээлгэх замаар иргэний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлжээ. Иймд маргаан бүхий зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "... үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй. ..." гэж заасныг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү." гэжээ.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.