ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шүүхэд хэргийн үйл баримт тогтоох арга зүй сэдэвт сургалт эхэллээ
2026-04-27 Админ Хандсан тоо: 96 Хуваалцах
Шүүхийн сургалт,судалгаа, мэдээллийн академи, “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төсөл (TWINNING)-тэй хамтран “Шүүхэд хэргийн үйл баримт тогтоох арга зүй’’ сэдэвт сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 30-ны өдрүүдэд хоёр ээлжээр зохион байгуулж байна.
Сургалтыг нээж, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Европын холбооноос Mонгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны газрын дарга Адриен Моург болон “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн суурин зөвлөх Кристоф Копецки нар сургалтын ач холбогдлыг онцлон, оролцогчдод амжилт хүслээ.



Энэхүү сургалтыг ХБНГУ-ын Дюссельдорф хотын Бүсийн дээд шүүхийн Танхимын тэргүүн, шүүгч Др. Арнд Вайсхаупт, Зийген хотын Орон нутгийн шүүхийн шүүгч Уве Штарк нар “Хүртэхүй /perception/,ой санамж, ой санамжаас мэдээлэл сэргээх’’, “Худал – худал мэдүүлэг ба алдаа/эндүүрлийн хооронд”, “Мэдүүлэг авах онол: ярилцлага авах арга, тактик, асуултын төрөл, алдааны сурвалж”, “Сэжигтнээс мэдүүлэг авах: хэрэг хүлээлгэх аргууд – хуурамчаар хэрэг хүлээх” зэрэг сэдвийн хүрээнд удирдан явуулж байна.


Мөн “Гэрчээс мэдүүлэг авах – найдвартай байх, алдааны эх сурвалж, гэрчийн тодорхой төрлүүд”, “Эрүү, иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх”, “Шинжээчийн хувь хүнийг таних, найдвартай байдлыг үнэлэх” зэрэг сэдвийн хүрээнд хичээл зааж, эргэлзээтэй тохиолдлуудын талаар оролцогчидтой дэлгэрэнгүй ярилцаж, өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцах юм. Сургалтад нийт 60 шүүгч хамрагдана.




МЭДЭЭЛЛИЙН ТӨВ