Шүүх мөрдөн шалгах ажиллагаанд 2-5 жилийн хугацаанд шалгагдсан 491 хохирогчтой иргэдийг цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэлээ
2026-04-27 Админ Хандсан тоо: 5 Хуваалцах

Шүүхийн нэр: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх    

Шийдвэрийн дугаар: 2026.03.31  №2026/ШЦТ/845

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн тоймын огноо: 2026.04.09 №06

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”          

         

          Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Лхагвацэдэнгийн Эгшиглэн нь Виз зуучлалын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй “Севеникс виз консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2021-2023 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд нэр бүхий 491 иргэнийг “Австрали, Америк, Канад, Шинэ Зеланд, Солонгос, Герман улсын виз гаргаж өгнө, ажлын байранд зуучилна ” гэж тус тус хуурч, иргэдээс өөрийн эзэмшлийн болон компанийн эзэмшлийн дансаар 3,603,201,516 шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад их хэмжээний  хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн. 

         

          Шүүх хэргийг хүлээн авч 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэж шүүгдэгч Л.Эгшиглэнг нэр бүхий 491 хохирогчийг залилан  3,603,201,516 төгрөгийн хохирол учруулж уг гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 3,285,303,458 төгрөгийн хохирлыг түүнээс  гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэлээ.

 

 

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав.