ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд зохион байгуулсан шүүгч-сургагч багш бэлтгэх сургалт өндөрлөлөө
2026-04-15 Админ Хандсан тоо: 131 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи Канад Улсын Шүүхийн үндэсний хүрээлэнтэй хамтран “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийн хүрээнд шүүгч-сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг 2026 оны 4 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтыг Канад Улсын Нью-Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Бритиш Колумбиа мужийн Дээд шүүхийн шүүгч, Шүүхийн үндэсний хүрээлэнгийн Шүүхийн сургалтын тэргүүн Том Крабтри, Шүүхийн үндэсний хүрээлэнгийн Олон улсын боловсрол хариуцсан захирал Памела Трипп, зөвлөх Флоренс Ла Шарите-Харбек нар удирдан явуулав.

Үүнд:
• Шүүхийн боловсрол нь шүүхийн бие даасан байдлын үндэс;
• Шүүгчийн сургалтын заах арга зүй;
• Цахим ба холимог сургалт;
• Шүүгчийн сургалтад нийгмийн нөхцөл байдлыг харгалзан үзэх нь;
• Танхимын сургалтыг үр дүнтэй удирдах арга зүй;
• Сургалтын зорилго, хөтөлбөрийн төсөл боловсруулахад анхаарах зүйл сэдвээр тус тус явагдав.
Сургалтын хөтөлбөртэй энд дарж танилцана уу.
Сургалтад Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн шүүгч-сургагч багш нар болон Ерөнхий шүүгчийн манлайллын сургалтын шүүгч-сургагч багш нар хамрагдлаа.







МЭДЭЭЛЛИЙН ТӨВ