ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнд ном хүлээлгэн өглөө
2026-03-18 Админ Хандсан тоо: 209 Хуваалцах
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн нь прокурорын байгууллагын сургалт, судалгааны орчныг сайжруулах, хууль, эрх зүйн судалгаа, бүтээлийн нэгдсэн санг төвлөрүүлж, ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор номын сан байгуулахаар ажиллаж байгаа юм.
Үүнтэй холбоогдуулан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг хуульч, судлаачдад хүргэх, тэдний мэдлэг, мэдээллийг баяжуулах, чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор өөрийн эрхлэн гаргасан ном, эмхэтгэл, гарын авлагаас бүрдсэн 18 нэр төрлийн нийт 54 ширхэг номыг цаасан хэлбэрээр хүлээлгэн өглөө.
Цаашид энэхүү номын санд эрх зүйн шинжлэх ухаан, хүний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль, эрүү, иргэн, захиргаа болон олон улсын эрх зүйн чиглэлээрх ном, гарын авлага, эмхэтгэл, судалгааны бүтээлийн цаасан болон цахим фонд бүрдэх юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ