“Монгол бичиг”-ийн мэдлэг олгох, дотоод сургалтыг цахимаар зохион байгууллаа
2026-03-11 Админ Хандсан тоо: 62 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи нийт албан хаагчдадаа зориулсан “Монгол бичиг”-ийн мэдлэг олгох, дотоод сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд, цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд явагдсан юм. Уг хуульд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд албан хэргээ кирилл болон үндэсний монгол бичгээр хослуулан хөтлөхөөр заасан байдаг.

Төрийн албан хаагчдын монгол бичгийн чадварыг дээшлүүлж, хос бичгээр албан хэрэг хөтлөх бэлтгэлийг хангах зорилготой энэхүү сургалтыг “Оюуны чимэг” Сургалтын төвийн захирал Х.Амаржаргал удирдан явууллаа.

Сургалтад хамрагдсан албан хаагчид үндэсний бичгийн онол, зүй болон албан хэрэг хөтлөлтөд ашиглах практик мэдлэг, чадвар эзэмшиж, сургалтын төгсгөлд батламж гардан авлаа.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ