ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ХБНГУ-ын туршлагыг хуваалцсан сургалт зохион байгуулагдлаа
2026-03-05 Админ Хандсан тоо: 87 Хуваалцах
ХБНГУ-ын Хойд Райн-Вестфалиа мужийн Оберхаузен хот дахь анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Кристиан Хаппе, мөн тус мужийн Дюссельдорф хотын Хууль зүйн яамны зөвлөх, шүүгч Элизабет Хартунг нар 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдөр “Хэрэгцээнээс үр нөлөө - чанарыг баримталсан сургалтын загвар боловсруулах аргачлал” сэдвийн хүрээнд сургалт удирдан явууллаа.

Энэхүү сургалтыг Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Хосолмол түншлэлийн (Twinning) төсөл болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтаар ХБНГУ-д сургалтын хөтөлбөрийг хэрэгцээнд суурилан, үр нөлөө болон чанарын шалгуурт нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлдэг туршлагыг танилцуулж, хоёр улсын сургалтын хөтөлбөрийн онцлог, ялгааг хэлэлцэн, чанарын удирдлагын тогтолцооны талаар харилцан санал солилцов.

Сургалтад Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Сургалт, судалгааны төвийн дарга Э.Энхзаяа, сэтгэл зүйч-судлаач Т.Энхгэрэл, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын Сургалт, хөгжлийн асуудал хариуцсан референт Э.Батцэнгэл, Шүүхийн академийн Сургалтын төвийн сургалтын менежерүүд оролцлоо.




МЭДЭЭЛЛИЙН ТӨВ