ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчдийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох сургалт зохион байгуулагдаж байна
2026-03-03 Админ Хандсан тоо: 355 Хуваалцах
Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Хосолмол түншлэлийн (Twinning) төсөл болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи хамтран “Анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчийг мэргэшүүлэн дадлагажуулах сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох” сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулж байна.
Сургалтын үйл ажиллагааг Хосолмол түншлэлийн (Twinning) төслийн суурин зөвлөх Кристоф Копекци нээж үг хэллээ.
Энэ удаагийн сургалтыг ХБНГУ-ын Хойд Райн-Вестфалиа мужийн Оберхаузен хот дахь анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Кристиан Хаппе, мөн тус мужийн Дюссельдорф хотын Хууль зүйн яамны зөвлөх Элизабет Хартунг нар удирдан явуулж байгаа юм.

Тус сургалт нь анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчдийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн чанар, үр нөлөө, ач холбогдлыг бодитойгоор үнэлэх, оролцогч талуудын ойлголт, хүлээлтийн зөрүүг тодорхойлох, давуу болон сул талыг илрүүлэх, сайжруулах шаардлагатай асуудлыг тодотгон, цаашид сургалтын хөтөлбөрийг улам боловсронгуй болгоход чиглэж байна.
Сургалтад Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн, академийн шүүгч-сургагч багш, Ерөнхий шүүгч, анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгч нарын төлөөлөл, тус академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа болон сургалтын менежерүүд оролцож байна.






МЭДЭЭЛЛИЙН ТӨВ