2026 онд зохион байгуулагдах сургалтын хөтөлбөрүүдийг хэлэлцлээ
2026-02-11 Админ Хандсан тоо: 323 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2026 оны 2 дугаар сарын 11-ны өдөр боллоо.
Хуралдаанаар гишүүд 2026 онд зохион байгуулагдах Эрүү, Иргэн, Захиргааны эрх зүй, Шүүгчийн мэргэжил ёс зүйн чиглэлийн сургалтын хөтөлбөрүүдийг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хүргүүлэхээр санал нэгдлээ.

Үүнд:  
Захиргааны эрх зүйн чиглэлийн хөтөлбөрийг Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
•  Улсын дээд шүүхийн тайлбар, хууль хэрэглээний нэгдмэл байдал
•  Шүүхийн шийдвэр биелүүлэх арга, журмыг шүүхийн шийдвэрт тусгах асуудал
•  Шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүдийг тодорхойлох асуудал
•  Санхүүгийн болон татварын маргаан шийдвэрлэхэд анхаарах асуудал: Үнэ шилжилт сэдэвт сургалтын хөтөлбөрийг танилцуулсан бол, Эрүүгийн эрх зүйн чиглэлийн сургалтын хөтөлбөрийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов нар 
•  Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээтэй холбоотой хууль хэрэглээний асуудал
•  Эрүүгийн хуулийг хэрэглэх онол, арга зүй, шүүхийн практик (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг)
• Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд уялдаа, хэрэглээ хөтөлбөрийг хэлэлцүүлж, гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ. 
Харин Иргэний эрх зүйн чиглэлийн сургалтын хөтөлбөрийг Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг 
•  Үүргийн эрх зүйн тулгамдсан асуудал хөтөлбөр,
Шүүгчийн мэргэжил, ёс зүйн чиглэлээр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг 
•  “Шүүгчийн мэргэжлийн алдаа болон сахилгын зөрчлийн ялгаа, тэдгээрийн харилцан хамаарал”, мөн Ерөнхий шүүгчдэд зориулсан манлайллын сургалтын хөтөлбөрүүдийг тус тус танилцуулж, гишүүд 100 хувийн саналаар дэмжив. 


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ