ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН ШААРДАХ ЭРХИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БҮРЭН НОТЛОХГҮЙ
2025-12-02 Админ Хандсан тоо: 39 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн дугаар: 225/МА2025/00026

Шүүхийн шийдвэрийн огноо: 2025 оны 06 дугаар сарын 25

Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр

“Д” ХХК нь иргэн “С”-д холбогдуулан “гэм хорын хохиролд 93,484,140 төгрөг гаргуулах” нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх “иргэн “С” нь “Д” ХХК-ийн 0000 ӨМЕ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, урсгал сөрөх үйлдэл хийсний улмаас “Э” ХХК-ийн 000 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасан нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч гэм хорын хохирол шаардах эрхтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд буюу нэхэмжлэгчийн “Э” ХХК-ийн 0000 ӨМӨ тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд төлсөн 8,864,207 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд төлсөн 5,172,000 төгрөг, нийт 14,036,207 төгрөгийг хариуцагч “С”-ээс гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд “нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь шүүхийн тогтоол, захирамжийн дагуу гарсан шинжээчийн дүгнэлт биш тул нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй” гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Магадлалыг бүрэн эхээр нь харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/34053?daterange=2025-01-01%20-%202025-09-03&id=2&court_cat=1&bb=1

Хураангуй бэлтгэсэн: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сосорбарам