Зөрчилд холбогдогч Б.О-г 40 цагийн албадан сургалтад хамруулж, 25 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэв
2025-12-01 Админ Хандсан тоо: 33 Хуваалцах

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 

 

Шийдвэрийн огноо, дугаар: 2025.11.28-ныөдрийн 2025/ЗШ/22869 дугаар шүүхийн шийтгэвэр

Тоймын дугаар, огноо: 2025.11.28 №8

Шийтгэврийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийтгэврийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан зөрчилд холбогдуулан албадлагын арга хэмжээ авхуулж, шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн Б.О-д холбогдох зөрчлийн хэргийг тус шүүх 2025 оны 11 дүгээр сарын 24-ний хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан шийдвэрлэв. 

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон” үйлдэл байхаар хуульчилсан. 

Шүүхээс зөрчилд холбогдогч Б.О-г Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХИД-1 дотор үйл ажиллагаа явуулах В нэртэй дэлгүүрт 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Ц-н шилбэ хэсэгт хоёр удаа өшиглөж, баруун гарын булчин хэсэгт 1 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, улмаар Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Б.О-г 40 цагийн албадан сургалтад хамруулж, 25 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн болно. 

​Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг