Сургалтын хөтөлбөрийн хорооны хурал боллоо
2025-11-11 Админ Хандсан тоо: 282 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр боллоо.
Энэ удаагийн хуралдаанаар,“Үндсэн эрхийн хязгаарлалтад тавигдах шаардлага: тохирсон байх болон бусад зарчим” сэдэвт сургалтын хөтөлбөрийн төслийг хэлэлцүүллээ.


Харин 2026 онд зохион байгуулах Үндсэн хууль, шүүгчийн ёс зүйн чиглэлээр боловсруулсан сургалтын сэдвийг ҮХЦ-ийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан, Эрүүгийн эрх зүйн чиглэлээр боловсруулсан сургалтын хөтөлбөрийн сэдвүүдийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Иргэний эрх зүйн чиглэлээр боловсруулсан сургалтын хөтөлбөрийн сэдвүүдийг Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Захиргааны эрх зүйн чиглэлээр боловсруулсан сургалтын хөтөлбөрийн сэдвүүдийг Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа нар танилцуулж, гишүүд хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжиж, батлуулахаар тогтлоо.


Мөн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг 2026 оны 2 дугаар сард Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/ болон Европын холбооны хосолмол түншлэл /Twinning/ төсөлтэй хамтран зохион байгуулах “Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ур чадвар” сургалтын сэдвийг хэлэлцүүлж, батлуулахаар боллоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ