ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Б.ЭНХ-АМГАЛАН, З.ЭНХБОЛД НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР
2025-10-14 Админ Хандсан тоо: 27 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: №1182
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэр тойм: №11, 2025.10.07
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцээд 2025/ШЗ/5038 дугаар шүүгчийн захирамжаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэх, яллах дүгнэлтийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн үйлдэх ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасан зохицуулалтыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа