НАГОЯАГИЙН ИХ СУРГУУЛИЙН АЗИЙН ЭРХ ЗҮЙН СОЛИЛЦООНЫ ТӨВ (CALE)-ИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-06-12 Админ Хандсан тоо: 273 Хуваалцах

Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн нар Япон Улсын Нагоя их сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төвийн дэд захирал, дэд профессор Яжима Сэйяа болон тус сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн захирал, профессор Мацүо Ёо, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн төвийн багш Кобанбаши нарыг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Шүүхийн академи нь Япон улсын Нагояагийн их сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төв (CALE)-тэй 2024 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын шүүхийн шүүгч, шүүхийн алба хаагчдад зориулсан хууль, эрх зүйн онол, практикийн мэдлэг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, судалгааны ажлын хүрээнд айлчлал хийх мөн шүүгч, судлаач, эрх зүйч мэргэжлээр суралцаж буй төгсөх курсийн оюутнуудад туршлага судлах солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байдаг. Түүнчлэн талууд хамтарсан судалгаа хийх, судалгааны эх сурвалж, материал цуглуулахад харилцан туслалцахад хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Уулзалтаар санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын явц, үр дүнгийн талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх шат дараалсан арга хэмжээний талаар санал солилцов. Мөн Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт “Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Шүүхийн академийн Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн “Монголын захиргааны эрх зүй” сэдвээр Япон улсын Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнуудад зориулан цахимаар хичээл заалаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ