ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан боллоо
2025-04-08 Админ Хандсан тоо: 424 Хуваалцах
Шүүхийн академи Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаанаа 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.
Хуралдаанаар Сургалтын хөтөлбөрийн хорооны гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан “Эвлэлдэн нэгдэх эрх”, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Татварын маргаан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд”, “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал”, ‘’Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим онцлог зохицуулалтын хэрэглээ, нэмэлт, өөрчлөлт’’, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг сургагч багш нарт зориулсан “Шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэнд” хөтөлбөрийг танилцууллаа. Дээрх хөтөлбөрүүдийг хорооны гишүүдийн 100 хувийн саналтайгаар батлахыг дэмжлээ.
Харин “Албадан хөдөлмөр" хөтөлбөрийг гарын авлага боловсруулагдаж дууссаны дараа дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Хуралдаан 98.5 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдав. Баталсан хөтөлбөрүүдтэй энд дарж танилцана уу.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ