“ШҮҮГЧДЭД ЗОРИУЛСАН ОЮУНЫ ӨМЧИЙН ЗАЙНЫ СУРГАЛТ”-ЫГ АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА
2024-02-14 Админ Хандсан тоо: 330 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн болон Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын Шүүхийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд ДОӨБ-ын Академийн боловсруулсан “Шүүгчдэд зориулсан оюуны өмчийн зайны сургалт”-ыг албан ёсны эрхтэйгээр Монгол хэлээр зохион байгуулах гэж байна.

   Уг сургалт нь оюуны өмчид хамаарах хэрэг маргааныг шийдвэрлэхэд дэмжлэг болохуйц жишээн дээр тулгуурлан явагдахаас гадна, сургалтад хамрагдсанаар оюуны өмчийн эрхийн төрлүүд, түүний суурь зарчим, үндсэн ойлголтын талаар мэдээлэлтэй болох юм. Энэхүү сургалтад амжилттай суралцсан тохиолдолд дараагийн шатанд гүнзгийрүүлэн суралцах боломжтой болно.

  Сургалтад хамрагдах хүсэлтийг 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл Шүүхийн сургалтын төвийн judge.training@jtrii.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

   Сургалттай холбоотой тодруулах мэдээллийг 51-263239 утсаар лавлана уу.