ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ӨМЧЛӨГЧИДТЭЙ ЗАХИАЛГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАЛГҮЙГЭЭР ШИНЭ БАЙРЫГ БУСДАД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ НЬ ГЭРЭЭНИЙ ЗӨРЧИЛД ТООЦОГДОНО
2026-09-25 Админ Хандсан тоо: 20 Хуваалцах

Нэхэмжлэгч Ө.Т, Д.Д, Н.Д нар нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 17,600,000 төгрөг гаргуулах, шинэ байрнаас давхар, байршил эхний ээлжид сонгох эрхийг эдлүүлж, захиалгын гэрээ байгуулахыг даалгах шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...хариуцагч компанитай 2024.02.02-ны өдөр, 2024.02.21-ний өдрүүдэд “Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ”-г тус тус байгуулсны дагуу хариуцагч компани нь сар бүр төлөх түрээсийн урамшууллыг улирал тутам олгох, зохих хэмжээний орон сууцыг эхний ээлжид сууц өмчлөгчдөд шилжүүлэх, өмчлөгчид шилжүүлснээс бусад орон сууцыг бусдад худалдах, орон сууцны давхар, тоотыг тодорхой тусгасан гэрээг хийхээр тохиролцсон. Гэтэл тус компани нь 2024.11 сараас 2025.06 сарыг дуусталх хугацааны түрээсийн урамшууллыг олгоогүй, бидний сонгох эрхийг эдлүүлэхгүйгээр бусдад орон сууцыг худалдаж байна” гэжээ.

Харин хариуцагч гэрээний дагуу Д.Д-д төлөх ёстой 55,000,000 төгрөгөөс илүү буюу 80,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч нарт нийт 217,504,145 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд  гэрээний 4.1.3-т заасан "эхний ээлжид сууц өмчлөгчийн өмчлөлд шилжүүлнэ" гэдэг нь орон сууцыг сонгох эрх биш, зөвхөн өмчлөх эрхийг шилжүүлэх буюу улсын бүртгэлийн гэрчилгээг тэргүүн ээлжид гаргуулж өгнө гэсэн агуулгатай” гэж маргажээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.