Нээлттэй Нийгэм Форум 2018 оноос Шүүхийн шийдвэрийн судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж 50 гаруй шүүхийн шийдвэрийн судалгааг дэмжиж ажиллажээ. Энэхүү судалгааны ажлыг эргэлтэд оруулах, олон нийтэд хүргэх зорилгоор “Шүүхийн шийдвэрийн судалгаа” 20 цуврал дугаарыг #legalTalks -тай хамтран хэрэгжүүлж байна. 

         "Гарчиг" хэсэгт дарж Шүүхийн шийдвэрийн судалгаа” цуврал подкастыг сонсоно уу. 

1. "Монгол Улсад сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж буй шүүхийн практик" -  А.Түвшинтөгс / Өмгөөллийн Номун түншлэл компанийн өмгөөлөгч, судалгааны багийн ахлагч/

2. "Иргэний хэрэг үүсгэх ажиллагаа дахь шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт /нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамжийн жишээн дээр/"-Б.Баялагмаа  /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн партнер өмгөөлөгч/

3.  "Цалин хөлснөөс үүдэлтэй зарим маргааныг хянан шийдвэрлэсэн дүн шинжилгээ"-Ц.Уянга  /Хөдөлмөрийн эрх зүйн магистр/

4.  "Эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн практик"-   М.Ванчигмаа /Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, Хууль зүйн доктор/

5. "Бага үнийн дүнтэй иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж буй практик, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам"  -Б.Хонгорзул  /хуульч, судлаач/ 

6. "Эдийн бус хохирол нөхөн төлүүлэх тогтолцооны талаарх онолын асуудал ба Монгол Улсын шүүхээр эдийн бус хохирлыг нөхөн төлүүлж буй байдал" - Б.Ариунзаяа /Нагояагийн их сургуулийн хууль зүйн магистр, хуульч/

7. "Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэрлэж буй шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал (иргэн, захиргааны шүүхийн хэргийн харьяаллын давхцал)"-С.Батбаяр  /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Япон Улсын Кюшүгийн их сургуулийн судлаач, докторант/

8. "Худалдааны зуучлагч, төлөөлөгч, комиссын гэрээний эрх зүйн зохицуулалт, түүний хэрэглээ"- Г.Давааням  /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн доктор (LL.D)/