ДҮН ШИНЖИЛГЭЭ
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧИЖ ЯВСАН АЧАА УСТСАНААС ҮҮСЭХ ХОХИРЛЫГ ДААТГАЛЫН ДАГУУ ДААТГАГЧ АРИЛГАХ ЭСЭХТЭЙ ХОЛБООТОЙ ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
2026-06-25Шүүхийн академи нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн хэргийн тогтоолуудад дүн шинжилгээ хийж цувралаар хүргэдэг. Энэ удаад “Тээврийн хэрэгслээр ачиж явсан ачаа устсанаас үүсэх хохирлыг даатгалын дагуу даатгагч арилгах эсэх’’-тэй холбоотой Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2024/00192 дугаар тогтоолд хийсэн дүн шинжилгээг хүргэж байна.